Тоолсоор, хүлээсээр

Thursday, November 1, 2012

22 насны төрсөн өдөрт нь зориулж 22 бичлэг оруулахыг зорьлоо

Хайртай чамдаа Төрсөн өдрийн баярын мэнд хүргье
Хүслээ дагах сайхан амьдралд чинь
Хүн бүхэн аз жаргал хүсэж байна

Цаг хугацаа хурдан байна шүү


Ингээд авахуулж байсан саяхан юм шиг хэрнээ аль хэдийн нэг жил өнгөрсөн байна

Зураг зуун жилийн дурсамж ккк

Аз жаргал хүсье



Хуш модны охин


Энэ хүн юуны түрүүнд өөрийн маяг ба нарийн тансаг ааш заншил дээр санаа тавьдаг. Энэ нь түүний бүрэг ичимхий занг нуудаг. Энгийн байдал нь хүний эрхэм зэрэг гэж үздэггүй.
Тэр олон ааштай, аминч, түрэмгий байдаг ч үүний зэрэгцээ бас эелдэг, зочломтгой байдаг ба зорьсон санаагаа зоригтой хэлдэг. Түүнийг зөрүүд гэж бас хэлж болно.
Түүний үйлдлийг урьдаас мэдэх гэж хэрэггүй, учир нь аливаа нөхцөл байдалд түүнтэй яаж харьцах нь ойлгоход хэцүү байдаг. Тэр тэвчээргүй ба хувирамтгай эсвэл тэс эсрэгээр төвийг сахисан ба эелдэг зан гаргаж мэднэ.
Тэр их томоогүй, ямар ч шалтгаангүйгээр танд өөрийнхөө хайр сэтгэл ба нөхөрлөлөө өгчөөд дараа нь гэнэт үүнийгээ үгүй хийж чаддаг. Тэр нэгэн зэрэг хартай бас найрсаг байж чаддаг.
Тэр аливаа нөхцөл байдлыг заавал хүндрүүлэх гээд байдаг. Өөрөө зовох дуртай бусдыг ч дуртайяа зовоодог. Бусдад өөрийгөө гоц гойд гэдгээ үзүүлэхийг мэдэгдүүлхийг маш их хичээдэг бас чаддаг.
Түүнийг хайрлах, түүнтэй нөхөрлөх хэцүү, учир нь тэр байнга гэнэт нэг юм сэддэг. Түүнтэй зөрчилдөх их хэцүү, ихэвчлэн бусдыг нөлөөндөө оруулж чаддаг. Хурдан шийдвэр гаргадаг учраас бусдыг өөрийн эрхшээлд оруулж чаддаг. Тэр гайхалтай удирдах чадвартай. Өөрийн гаргасан шийдвэрийн үр дагаварыг сайн мэддэг. Тэр огт санаа зоволгүйгээр аймшгийн хар санаатай үйлдэл хийж чадна. Тийм болохоор олон дайсантай мөн олон найз нөхөдтэй. Тэр эрсдлээс айдаггүй, буулт хийдэггүй, замнасан замаар явдаггүй. Ер нь амьдралаа ердийн болгохгүйг хичээн бүхнийг хийдэг.
Амьдралдаа өөртөө л найддаг, хамгаас илүү өөрийн бие даасан болон тусдаа байдлыг хадгалахын төлөө санаа тавьдаг.
Түүний зан чанарууд: шийдэмгий, гярхай, удирдах чадвартай.

Үүнийг дага гэж байна шүү

Хилэнц 
Хүний хамгийн нууцлаг мэдээллүүдийн бэлгэдэл билээ. 
Амьдралд баримтлах ёстой зарчим нь: 
- Ил тод юм болгонд нууц бас буй. 
- Жижиг нууцад хүрснээр сэтгэл бүү хана, тэгвэл илүү том нууцыг олж мэднэ. 
- Оюуны өөрчлөлт хувьсал нь ертөнцийн нууцад хүрэх зам мөр мөн. 
- Элдэв шунал тачаалыг март, учир нь тэр оюуны хувьсал хөгжлийн эсрэг зам юм. 
- Бохир буртагтай усыг бус, цэвэр ариун цэцэн ухааныг цугпуулж сур. 
- Өөрийгөө хэзээ ч битгий буруутга, өөрийгөө болон бусдыг муугаар бүү бод, бүү шүүмжил, тэгвэл нүгэл болгон чинь арилна. 
- Өс хонзонг бүү өвөрлө, тэгж чадвал нүдний чинь гал асч, харагдахгүй болгоныг ч олж үзнэ. 

Морь жилтний зурхай

Морь үнэ цэнээ мэддэг
Энэ жилд төрсөн хүмүүс хөгжилтэй зан ааштай, мөнгөтэй зөв харьцаж чаддаг. Ухаалаг, аливааг нэвт харах чадвартай. Зарим нь хэт яриа хүмүүс байдаг. өөртөө итгэлтэй, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг. Сэтгэлийнх нь нандин чавхдас хөндөгдсөн үед бүхнийг умартдаг.
Нохой, бар жилтэн ивээл. Хулгана жилтэн харш.


Төрсөн өдрийн зурхай


10 сарын 24-с 11 сарын 2
Энэ хилэнцvvд уран сэтгэх мэдрэмжтэй, урлагт дуртай бvхий л сайн сайханд татагддаг. Байгаль дэлхий ан амьтанд дуртай Тэд мэдлэгийн єргєн хvрээтэй. Ажилч хичээнгvй нэр хvнд алдар гавьяанд дуртай, асар их зєрvvд улс. Єєрийн зєв гэж vздэг ямар ч vед эвлэршгvй дутагдлаа хvлээдэггvй ажил амьдрал нийгэмд тэд нэр хvндтэй хvндэтгэл хvлээдэг ч тvvнд дурладаг хvн цєєн. Амьдралын тэмцэл тулаан дунд явдаг. Vнэнч ханиа олвол аз жаргалтай явах болно.

11-р сар


Арав, арваннэгдүгээр сар 

Гудамжинд хүйтэн болох тусам гэрийн тэжээмэл амьтадтай харьцах нь элбэг болдог. 10-11 дүгээр сард төрсөн хүүхдүүдийн ихэнх нь нохой муурын арьснаас харшилтай болдог. Аравдугаар сараас хойш төрсөн хүүхдүүд өндөр наслах магадлал тун өндөр. Хүн ам зүйчдийн үзэж буйгаар хүний амьдрах хугацаанд хүний өндөр ч мөн нөлөөлдөг аж. Өндөр хүмүүсийн ихэнх нь хавар гэхээсээ илүү оны сүүлээр төрдөг байна. 
9-12 дугаар сард төрөгсөд алдартай тамирчид болдог нь дээрхтэй холбоотой бөгөөд үүнийг аваргуудын лигийн хөл бөмбөгчдийн он сар гэрчилдэг байна. 

Мэргэжил ба хилэнц

Хилэнцийн орд 
Тэдэнд хүч чадлаа дайчилсан идэвхтэй мэргэжил тохирно. Эдгээр нь хуулийн мэргэжилтэн, эрүүгийн хуульч, сэтгүүлч, эмч, эм зүйч зэрэг мэргэжил тохирдог. Мөн сайн тогооч, номын санч, орчуулагч байж чадна. 

Мөнгөний зурхай


Xилэнц 

Хилэнцийн ордонд төрөгсдийг нууцлаг, учир битүүлэг хүмүүс гэдэг боловч мөнгө санхүүгийн асуудалд тэд гэнэдэж алдах нь элбэг. Ерөнхийдөө тэд ордынхоо махбодийн нөлөөгөөр байнга хувьсан өөрчлөгдөж байдаг ба түүнийг нь дагаад үйл хөдлөл нь ч мөн өөрчлөгддөг. Энэ ордонд төрсөн хүмүүст аз завшааны тэнгэр ч хувирамтгай ханддаг, заримдаа маш их азтай байснаа, заримдаа маш их бүтэлгүйтэх нь ч бий. Тэдний хэтэрхий итгэмтгий зан өөрсдийг нь эргээд хорлодог. Хамгийн хачин нь шалгаад үзэхэд л хууран мэхлэлт гэдэг нь мэдэгдэх тийм төлвлөгөөнд тэднийг хялбархан итгүүлж, татан оруулдаг байна. Мөн хилэнцийнхэн хэтэрхий өгөөмөр, үрэлгэн зантай. Тэд бусдын гуйлтад үгүй гэж хэлж чаддаггүй, хялбархан зөвшөөрдөг ба энэ нь эргээд тэднийг мөнгө санхүүгийн алдагдалд оруулна. Хэдийгээр хурц, гярхай ухааныхаа хүчээр тэд нэг олохдоо багагуй мөнгө олдог ч удаан хугацаагаар хадгалж, хуримтлал үүсгэж чаддаггүй. 

Энэтхэг зурхай


Свати-Эм усны үхэр/аравдугаар сарын 23-арваннэгдүгээр сарын 5/ 

Энэ ордныхны гол зорилго бол эд баялаг, амжилт. Бүхнээс илүү байж, түүхэнд өөрийн гэсэн мөрөө үлдээхийг хүсдэг. Эрх мэдэлд дурлаж, өөртөө томоохон зорилт тавьж, түүндээ хүрэх зорилтоо төлөвлөж чаддаг. Хүн бүр төдийлөн мэдэх боломжгүй ч энэ бүхнийг ямар нэгэн хорон санаа, буруу үйлдлээр бус шударга байдлаар бүтээх ёстой гэдгийг дотоод сэтгэлдээ сайн мэддэг. Хайр сэтгэлийн хувьд тогтвортой, удаан харьцааг шаардаж төгс байлгах гэж тэмүүлэх нь заримдаа таныг зовлон, ганцаардалд хүргэдэг байна. Сэтгэлийн хөөрөл, дотроо нуусан нарийн мэдрэмжээ зөвхөн сексийн харьцаанд тохирох мөчид ил гаргаж чаддаг нь таны давуу талуудын нэг. 
Тохирох орд: хаста/усны үхэр/, бхарани/заан/, ревати/эм заан/, криттика/эм хонь/, пушиа/хонь/, уттара фалгуни/бух/, уттара бхарани/эм хулгана/ 

Ганцаараа унших, аймшгийн зурхай

Хилэнц (October 23 - November 21)
Хол эсвэл ойр байна гэлтгvй маш аюултай. Таныг vзэн яддаг эсвэл ялах гэсэндээ бус зvгээр л vгvй хийх, устгах дуртайдаа л мэхэлж, “боов vмхvvлж” будаа болгоно. Зорьсондоо хvрэхийн тулд ямар ч арга ашиглаж мэдэх улс. Төрөлхийн садистын дээр бас мазохист. Дараа нь хэрэг гарсан vед ар нуруунаас vхлийн цохилт өгөхийн тулд өмнө нь ямар ч хамаагvй vнээр сайн нэр, имиджтэй болж авдаг. Тэдний карьер хийсэн замаар явбал тав алхаад л нэг vхдэлтэй таарна гэж мэд. Чамайг хамгийн сайн найзаа гэж боддог гэж хэлж байгаа бол цагийн өмнө алтан хошуу хvргэчихсэн хэрэг. Заваан онигоо, садар кинонд дуртай. Өөрийн секс ялалтын талаар элдэв цуу тараах, өөрт нь сайн хvмvvсийг даапаалах дуртай.

Хүйтний охин

Хүйт ноёлох үе
10-р сарын 23-наас 11-р сарын 22-ны өдрүүд
Хүйт ноёлоход хамаг амьтан ичээндээ орсон байдаг. Таны хувьд ичээнд орсон амьтны адил тайван хүлээцтэй байдал агаар, ус шиг чухал. Яарах нь танд огт зохихгүй. Дулаан оронгуут ичээний амьтан яаран гарч хооллохгүй бол өлбөрч үхнэ. Түүний адилаар зайлшгүй чухал шаардлагатай үед та цаг алдаж болохгүй. Үйл явдал, өөрчлөлтийг зөвөөр үнэлэн цэгнэж сурах хэрэгтэй.

Хилэнцийн охин

Хилэнц

Чи бол хамгийн мэдрэмтгий орд юм. Чи ид шид, нууцлагдмал зүйлст дуртай. Чамд хүмүүсийг татах байгалиас заяасан чадвар бий. Чи бусдыг манлайлж, шилдэг нь байх дуртай. Чи найзуудаа яг л өөрийн гэр бүл шиг бодож явдаг ч нууцаа хамгийн итгэлтэй цөөнх хүмүүст хэлдэг. Хилэнцийнхэн уучилж чадна гэхдээ мартдаггүй. Нэгэнтээ л Хилэнцийн итгэлийг алдсан бол хуучин харьцаагаа сэргээхэд хэцүү. Чи олон нийтэд хаалттай байдаг учир тэд чиний талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг. Чамд сонирхолгүй байвал бусдыг эвгүй байдалд оруулж, үл тоомсорлож эхэлдэг тал бий.

Дуртай зүйлс:
- Нууцлагдмал зүйлс, оньсого
- Өөрийн зөв гэдгээ мэдрэх
- Ялах
- Догь загнах

Дургүй зүйлс:
- Өөрийг нь шалгаахад
- Өөрөөс нь илүү хүмүүст
- Эвгүй байдалд орох
- Ялагдах

Хилэнц ба секс

Хилэнцийн орд
Хилэнцийн ордынхон энхрий ялдам байдаг. Энэ ч чанараараа тэд шунал тачаалын эх булаг нь байж чаддаг. Та түүнтэй нэг оронд байхдаа сэтгэл хангалуун байх болно.


Хилэнцийн орд:
Энэ бол оддын ордны хамгийн секс тэмдэг. Хилэнцийнхний хамгийн хvчтэй сэрлийн цэг бол бэлэг эрхтнvvд нь. Тэдний бэлэг эрхтэнд хуруугаар шvргэхэд л тэд секс манъяк болж хувирдаг, тэгэхээр хэлээр хvрвэл бvр ч аймаар. Харин эм хилэнц хөлөө ачиж суухад л дур нь хөдөлдөг.


Морь жилтны хилэнц орд

Морь жил

    * Хонины орд: Хурдын халуун морь, тархи толгойтой гэх шинж ч алга
    * Yхрийн орд: Амиа хичээгч биш, бууж өгч магадгүй
    * Ихрийн орд: Цэвэр усны морь, хэзээ ч байрандаа зогсож чаддаггүй
    * Мэлхийн орд: Манежийн морь, бүхэл амьдралынхаа туршид тойргоор гүйхэд бэлэн. Гэхдээ ингэх хэрэгтэй юу гэдэг л асуулт байна.
    * Арслангийн орд: Кентавр, юу ч хийж чадна, гэхдээ зөвхөн өөрийнхөө тухай л боддог
    * Охины орд: Гүймхий морь, хувирамтгай, бага зэрэг хэрсүү байдал нь ч түүнийг аврахгүй
    * Жинлүүрийн орд: Циркийн морь, султаныг толгой дээрээ суулгаад бүжиглэж чадна, ер нь тархиндаа орсон болгоныг хийж мэднэ
    * Хилэнцийн орд: Зэрлэг морь, мустанг, эмнэг
    * Нумын орд: Ажлын морь, элдэв аашгүй
    * Матрын орд: Хариуцлагатай морь, онцгой
    * Хумхын орд: Унадаг морь, хүсвэл хэнийг ч ямар ч зайнаас гүйцэж чадна
    * Загасны орд: Сэтгэл догдлом, дэндүү аашилж байхдаа ч бодлогошронгуй морь

Морь ба бар төгс дурлалт хос болно. Нохойтой агуу тачаал, хоньтой гоё сайхан, роман үүснэ, харин тахиа, гахай, бич, могой, луутай нилээд хэцvv ч сайхан дурлалцана, харин хулганатай бол хайр сэтгэл бүтэхгvй.

Хилэнц ба 2012 он

Танай ордныхонд 2012 оны эхний хагас жил хувийн амьдрал аз жаргалтай, амжилттай байна. Одоо танд хувийн харилцаа холбоогоо бэхжүүлэн идэвхтэй хөгжүүлэх цаг ирж буй. Шинэ танил, шинэ харьцаа тогтоох боломж өндөр байна. Гэхдээ та тооноос нь илүүтэйгээр хувийн харилцааныхаа чанарт анхаарах хэрэгтэй. Боломжуудаас хэрэгтэйг сонгох цаг. Энэ цагаар таны ажил хэргийн холбоо ч сайн байх болно. Шинэ гэрээ хэлцэл байгуулах, шинэ ирээдүйтэй төслийн эхлэл энэ үеэр тавигдана. 

Хөрөнгө оруулалт ба хүний мөнгө эргүүлэх асуудал оны хоёрдугаар хагаст ч амжилттай байх бөгөөд та чөлөөт мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийхэд ашигтай байх гэнэ. Мөн таны ажил хэрэгч чанар улам тодорох магадлалтай. Бизнес хийхэд намрын эхэн сараас бусад үе  тун тохиромжтой. 

Таны дотоод сэтгэмж тогтвортой байж, өмнөх алдаа оноогоо дүгнэн ажиллах болно. Харин эрүүл мэндийн байдлаа анхааран өвчин зовлонг газар авахуулахгүй байх хэрэгтэй. Ужиг өвчин сэдрэх хандлага байна.  Ажил хөдөлмөрт тогтвортой байдал төдийлөн гарахгүй. Танд өөрчлөлт хэрэгтэй гэсэн санаа төрж болох юм. Яаран гаргасан шийдвэр тийм сайнаар нөлөөлөхгүйг санах нь зүйтэй.  Тууштай байхад ажил бүтэмжтэй.  Үүнээс үүдэн санхүүгийн талд чинь тасалдал гарч магадгүй. Хэтэрхий эрсдэл сайн зүйлд хүргэхгүй. 

Ирж буй онд та үр хүүхэдтэйгээ илүү нээлттэй, итгэл өндөр харилцааг тогтоож чадна. Танд романтик сэтгэлгээ давамгайлах учраас нэн ялангуяа ганц бие хүмүүст заяны ханиа олоход тус дэмтэй.

Тиймээ, чи хилэнцийн орд


Хилэнцийнхэн нууцлаг. Энэ ордынхон янз бүрээр хямардаг, эмзэг мэдрэмжтэй. Заримдаа өөрсдөө тийм байдлыг татаад байгаа мэт сэтгэгдэл ч төрөхөөр. Сэтгэл зүйн хурц цочирдсон үед авьяас нь илэрдэг. Хилэнц өөртөө эсвэл ажил хэрэгтээ аюул тулгарахыг мэдэрч буй үедээ сэтгэлийн тэнхээ заан ер бусын шийдвэрийг гаргаж чаддаг. Нөхцөл байдалдаа, мэдрэмжээрээ эрсдэл хийхээс ч буцахгүй. Хэрэв хилэнцийнхэнд ямар нэг зүйл таалагдсан бол тэд эхлээд аажмаар гэхдээ тун няхуур судлан шинжилж эхэлнэ. Дараа нь түүнийгээ “бульдогийн” зуултаар зуугаад бусдын зөвлөгөө, нөхцөл байдлыг үл тоон сонгосон замаасаа ухрахгүй. Тэр барьсан үйлсээ дуусгаж байж л санаа амардаг. Хэдий чинээ хүнд хэцүү байх тусам тэдэнд сонирхолтой мэт санагдана. Энэ ордынхон тууштай, шургуу, ялалтад хүрэх тэмүүлэлтэй нь бусдын хүндэтгэлийг төрүүлдэг. Заримдаа тэр хүндэтгэл нь айдсаар ч солигдож магадгүй. Учир нь зорилгодоо хүрэхийн тулд тэд юу ч хийхээс буцдаггүй.  Энэ эрсдэл хийх чадвараа тэд экстрем спорт, аврагчид, гал сөнөөгчид, мэс засалч зэрэг мэргэжилд хэрэгжүүлж өөртөө сэтгэл дүүрэн байж чадна.

Хилэнц орчин амьдралынхаа үндсэн дутагдал, доголдлыг олоод засч залруулахын төлөө багагүй хүчээ үзүүлдэг. Хувийн амьдралдаа ч экстримыг илүүд үзнэ. Үүнийг тэрээр бүрэн мэдрэмжтэйгээр хийнэ. Гэр орон нь заримдаа амарч тайвшрах орчин нь тэр болгон болж чаддаггүй гэнэ. Тэдэнд дотны хүмүүсийн хайр халамж хэрэгтэй. Харин тэд түүнийг тэр болон хүлээн авдаггүй учраас ганц дайчин ганцаардахгүй гэдэг зарчмаар амьдрахыг илүүд үздэг ажээ.
Хилэнцийн ордынхон ховорхон инээдэг бөгөөд хэрэв инээж байвал тэр нь жинхэнэ инээмсэглэл байдаг. Хилэнцийн ордын хүмүүс ихээхэн үнэнч байдаг бөгөөд худал хуурмагийг үзэн яддаг. Түүний үгэнд ганц грамм ч хийсвэрлэл байхгүй.Иймээс хилэнцийн ордынхны нөхөр, дайсны тоо тэнцүүхэн байдаг бөгөөд тэдний эргэн тойрныхноос нь ямар нэгэн хэмжээгээр сэтгэл хөдлөлгүйгээр хандах хүн гарахгүй. 

Хилэнцийн ордонд төрсөн хүмүүс янз бүр. Нэгдүгээр бүлгийн хүмүүс нь орчин тойрныхноороо зогсохгүй өөртөө ч аюултай хүмүүс байдаг. Эдгээр харуусах харамсах юмгүй уур хилэнтнүүд өөрийнхөө үзэн ядалтаараа ихээхэн эвдэн сүйтгэх аюул авчирдгаас гадна өөрийгөө ч хөнөөх аюултай. Хоёрдугаар хилэнцийнхэн хүчтэй, хэнээс ч хараат бус, зоригтой үнэнч , шударга хүмүүс байдаг. Тэднийг “Бүргэд” гэж нэрлэх нь бий. Гурав дахь бүлгийг хилэнцийнхний “саарал гүрвэл” хэмээх хүмүүс бүрэлдүүлнэ. Зарим хилэнцийн ордынхон илүүдэл хүчээ  эвдлэн сүйтгэхэд зориулж байхад “бүргэдүүд” нь бүтээн байгуулалтад зарцуулдаг, харин саарал гүрвэлүүд нь өөртөө хадгалж гаргах арга замаа олдоггүй юм. Энэ төрлийн хилэнцийнхэн өөртөө болон эргэн тойрныхондоо дургүйцэн сэтгэл ханамжгүй байдаг атлаа үйл явдлын явцад нөлөөлөхийг хүсэхгүй хирнээ үзэн ядаж муу муухайг л хүсэж суудаг. Эдгээр гурван янзын хилэнцийн ордынхон цэвэр нэг төрлөөрөө тааралдах нь их ховорхон. 

Хилэнцийнхний бүгдэд нь байдаг нэг онцгой шинж бол хязгааргүй их эр зориг бөгөөд үхэл ч түүнд саад болж чаддаггүй юм. Энэ ордынхон ямар ч залхаалт, цээрлүүлэлт, тамлалтыг даадаг. Тухайлбал : бие өвдөх, ядуурал, гуйланчлал, доог тохуу, урвалт шарвалт, амь насанд заналхийлэх зэрэг нь тэднийг хэзээ ч нугалахгүй. Хилэнцийн ордынхон хувь заяаны цохилтыг бардам угтаж ямар ч нөхцөлд ямар ч тулалдаанд ялагдашгүй гэдэгтээ эргэлздэггүй юм.

Хилэнцийн ордынхон өөрт нь гаргасан сайхан сэтгэлийг хэзээ ч мартдаггүй бөгөөд хариуг нь өгөөмөр үйлээр төлдөг. Яг үүн лугаа өөрт нь хүргэсэн хор хөнөөл, гомдлыг марталгүй хадгалж явсаар эргүүлж өшөөгөө авдаг. Үнэндээ бол янз бүрийн хилэнцийнхэн өөр өөрийн аргаар өшөө авах үйлдлээ хийдэг. “Бүргэдүүд” болохоор өөрийн өрсөлдөгчийг тулалдаанд дуудаж түүнийг бууж өгөх юмуу уучлал гуйтал нь тайвшралгүй тулалддаг. Ийм нөхцөлд л “бүргэд” өрсөлдөгчийнхөө дөрвөн талаас хааж гарах гарцгүй болгоно. Хилэнцийн ордынхон өөрийгөө гомдоогчоос яаж өшөөгөө авах талаар нарийн төлөвлөдөг бөгөөд дахин энэ ордынхонтой эргэж уулзахгүй болтол нь  цохин зайлуулах нь гарцаагүй юм. “Саарал гүрвэлүүд” бол дайснаа өндөрт гарсных нь дараа өшөөгөө авах нөхцөл бүрдэхийг удаан хүлээдэг . Ийм сонголт  хилэнцийнхэнд өөрт нь аюултай бөгөөд яагаад гэвэл хороо  дотроо хадгалснаар эд эрхтэнээ ч, өөрийгөө ч хордуулдаг.

Тааламжтай өдрүүд: 8, 12, 17, 18, 29.
Тааламжгүй өдрүүд: 3, 6,19


“Хилэнцийн” орд

Латин нэр: Scorpius (Sco)

Тод однууд: Антарес, Шаула, Лесатх, Жубба, Акраб, Альният, Граффиас, Жабхат, Жаббах.

Сонирхолтой биетүүд: Хилэнцийн орд нь хилэнц хорхойн хэлбэрийг дамжуулсан хурц тод однуудаас бүрэлддэг. Эдгээр одоос хамгийн хурц нь α Хилэнцийн Антарес юм. Тэр бол асар том улаан од. Хилэнцийн ордод 80 одноос бүрэлдсэн тархай бүлгийг харж болно. α Хилэнцийн Антаресын баσ Хилэнцийн Альният оддын  зэрэгцээ хэдэн зуун мянган одоос бүрэлдсэн бөөрөнхий цугларалт байдаг. Түүнийг ердийн дурангаар харж болно. 

Нэрсийн үүсэл: Гера бурханы Орионд илгээсэн аймшигт амьтан нь Хилэнц болдог.

α Скорпиона Антаресийг өнгөнөөс нь болон грекүүд ингэж нэрлэжээ. Грекээр «ант-Арес» гэдэг нэр нь «Марс буюу Улаан нүдэн гаригийн өрсөлдөгч» гэсэн утгыг илэрхийлнэ. Хятадууд тэр одыг дорнын лууны дөл гэдэг аж. 

θ Хилэнцийн Лесатх ба λ Хилэнцийн Шаула хоёр ордын зурагт “Хилэнцийн хатгуур байдаг хэсэгт нь байрладаг. Грекээр «лесос» гэдэг нь «хатгуур» гэсэн утгатай. 


Хилэнцийнхэн ба бусад ордууд

-Хилэнц хүч чадал, эрч хүчээр дүүрэн  бөгөөд тэд үүнийг дотроо дарж байдаг. Тэд уцаартай эсвэл зожигдуу харагдана. 

Тэд бусад ордуудтай ямар харьцаатай байхыг үзье-

Хонийнхон. Тэд хэтэр­хий шулуун, энгийн харагдаж магадгүй. Жижиг зүйлийг үл тоон зүтгэх учир та өөрөө үүнийг түүнд тайлбарлах хэрэгтэй. Хонийнхон үнэн сэтгэлээсээ бүхнийг нээлттэй хийдэг учир та харин түүнийг гомдоохгүйгээр харилцаагаа тогтоо.

Үхрийнхэн. Энэ орд бол таны эсрэг тэмдэг. Та хоёр хоёулаа  гөжүүд учраас л тэр.  Адилхан, хэрэв таны бардам зан л байхгүй бол та хоёр их тохирно. Үхэр танд жаахан бүдүүлэг харагдаж болох. Та түүнийг өршөөж сурвал үргэлж хамт байж чадна. 

Ихрийнхэн. Тэд таны хувьд огт ойлгогдохгүй учир тэр нь таны шохоорлыг татаж болох талтай. Ихрийнхэн тууштай биш, бас ааштай, тогтворгүй нь таны дургүйг хүргээд байж магадгүй. Гэхдээ тэр хүүхэд зан тийм муу гэж үү бодоод үз. Та хоёрт бие биеэ тааж суух нь таатай биш үү?
Мэлхийнхэн. Тэд таныг нүдээ бүлтийлгээд л хараад байх юм. Бие биеэсээ уйдна гэж үгүй биз дээ. Тэдний хувирамтгай байдал танд таалагдахгүй байж болох талтай. Үүнийг инээд л аварна. Магадгүй тэдэнд таны нууцлаг байдал таалагдахгүй байгаа болов уу.

Арслангийнхан. Арслан өөр­төө хэ­тэр­хий илтгэлтэй учир тантай сөргөлдөхөд бэлэн. Хүч нь танд байгаа болохоор тулаанд орох гэж яараад хэрэггүй. Арслан их итгэмтгий  орд учраас тэдэнд нээлттэй байдал л хэрэгтэй. 

Охиныхон. Та тэднээс олон зүйлийн харилцан суралцаж чадна. Тэр хүйтэн, сэтгэлгүй мэт санагдаж магадгүй, гэх­дээ танд л талтай.Таны мэд­рэмж, түүний логиктай нийлбэл ёстой ид шидийг гаргана.

Жинлүүрийнхэн. Их хү­мүү­жил­тэй хүн мэт байгаа тэрээр таныг үргэлж сургаж байх эрмэлзэлтэй. Тэр нь сөргөлдөөнийг туулах тэдний арга юм л даа. Шуудхан яриад үзэхэд тэд  ч бас шулуухан байж чадна. Түүний  дургүйц­лийг төрүүлэхгүй байвал тэр таныг өөрийн  хайраар ивээж чадна.

Хилэнцийнхэн. Бас тан шиг шийдэмгий, эрэмгий, зарчимч. Та нарыг ид шидийн ховсдол татаад байгаа ч юм уу. Түүнд өөрийн занг үзүүлэхийн өмнө хэдэн зуу дахин бод. Эс тэгвээс салалт  зайлшгүй. Хилэнц найз бол харин таныг яг ойлгох учир түүнийг хүндэтгэж бай.

Нумынхан. Тэд хөгжөөн­тэй амьдардаг хүмүүс. Ганцаар байх дургүй, мөнгөө амархан үрдэг. Тэдний энэ үнэн байдал таны анхаарлыг татахгүй гэж үү? Тэд танд өөдрөг эрчийг өгнө. 

Матрынхан. Энэ ордын­хон таны зарчмыг хүлээн авдаг. Хэрэв тэдний зүгээс танд сэтгэл гаргаж буйг мэдрэн хүлээн авбал та нарын харьцаа хоёуланд чинь хэрэгтэй. 

Бумбынхан. Энэ тэмдэг таныг зовоож, гайхлыг чинь төрүүлэх чадвартай. Тэд их бие даасан, хатуу хүмүүс бөгөөд таныг бусдад буулт хийж өршөөхөд сургаж чадна. 
Загасынхан. Тэд таниар бахарх­даг. ТаныГайхлыг са­наа бод­лыг сэтгэлдээ зөв­шөөрдөг тэмдэг юм. Байдгаараа л байхад энэ хоёр орд зохисыг олж чадна. 

Хилэнцийн ордны ерөнхий

Махбодь:                Ус
Эзэн гариг:             Плутон
Билэг тэмдэг:        Хилэнц, пирамид, хохимой
Өнгө:                        Улбар шар, хүрэн улаан, шар, улаан
Чулуу:                      Шүр, рубин, сарны чулуу, болор, топаз
Төмөрлөг:               Төмөр, ган
Сайн өдрүүд:        Мягмар
Муу өдрүүд:          Даваа, Баасан
Азын тоо:               4, 5, 8, 9, 10, 11, 21, 100, 666

ЗАН БАЙДАЛ
Хилэнц бол хамгийн хүчтэй ордуудын нэг нь. Энэ ордод төрсөн хүмүүс агуу том амжилтанд хүрдэг. Энэ бол ерөнхийлөгчийн тэмдэг, АНУ-гийн ихэнх ерөнхийлөгчид Энэ ордод төрсөн байдаг. Хилэнцийн ордыхон нарийн Зөн билигтэй, их эрч хүчтэй, чадалтай, шийдэмгий, задлан шинжээч түүнд бэрхшээл гэж байхгүй.  Хилэнцийг хайр ба үхлийн тэмдэг гэж тооцдог. Хилэнцийн амьдралыг ойлгох ойлголт нь гүн ба бүр далд. Хатуу хэрцгий, шооломтгой, оргилуун ба мэргэн ухаантай хүмүүс. Эрчимтэй ба эрх мэдэлтэй. Түүнийг эсвэл хайрлана, эсвэл үзэн ядна, түүнтэй тоомсоргүй хандах боломжгүй. Энэ ордны хүмүүс бусдад хүчтэй нөлөөлдөг. Хилэнц бол туйлдаа хүрдэг хүн. Хэдий оуюн ухаантай байна төдий оргилуун байна. Маш эелдэг наалинхай, эсрэг хүйстэндээ их татагддаг. Гүн ухаан ярих, ахуйн асуудлаар хэлэлцэх, маргалдах зэрэгт дуртай. Маргалдаанд заавал ялах ёстой гэж үздэг. Хайрын мэдрэмж ба түргэн зан хоёр нь түүний гол чанарууд. Тэр аюултай эрч хүчтэй, дайнч чанаруудтай. Тэр зөрүүд, түргэн ууртай, догшин, тайтгарашгүй. Эрх дархтай зан нь хүүхдэрхүү байдлын цаана нуугдаж байдаг. Өөрийн хүсэл санаархлаа хөлдөөж чаддаг болохоор Хилэнцийн махбодь усыг-мөс эсвэл шинэчлэгддэггүй тогтмол ус гэж хэлж болно. Ийм л учраас Хилэнцийн зан араншин өөрчлөгддөггүй байх. Усан махбодь нь догшин боловч дуугүй, түвшин боловч арга бачтай, уян зөөлөн боловч хорсолтой зэрэг зангуудыг бий болгодог. Хилэнцийн ордны хүн өөрийнхөө занг маш сайн хянаж чаддаг. Энэ хүнийг таних тэмдгүүд бас байдаг: түүний харц ховсдож байгаа юм шиг тань рүү гүн нэвтэрнэ. Нүд нь түүнийг илчилдгийг мэддэг тул ихэнх нь бараан нүдний шил зүүдэг. Хилэнц бол төрөлхийн байлдагч хүн. Түүний хазалт үхэлд хүргэж магад. Ер нь Хилэнцтэй ямагт сэрэмжтэй байх хэрэгтэй. Гаднаа зөөлөн, хоргүй, бүр гэнэн цайлган харагдана гэвч яг үнэн хэрэг дээрээ огт ийм биш. Хилэнцийг хөндөх хэрэггүй учир нь түүнийг гомдоовол тэр хэзээч уучлахгүй мөн ямагт өс санаж явна. Дор нь өшөөгөө авна эсвэл өшөө авах тохиромжтой үеийг хүлээж цохино. Тэр ихэвчлэн маш хэрцгий байдаг. Түүний амьдрал амаргүй өөрийг нь байнга шүүмжилж, сүрдүүлж байгаа юм шиг санагддаг тул тэр ихэвчлэн бусдад итгэдэггүй, зожиг, сэрэмжтэй байдаг - энэ нь өөрийгөө хамгаалах арга юм. Ямар ч шалтгаангүйгээр бүхэл бүтэн хамгаалалтын систем босгодог. Хэрвээ түүн рүү дайрах юм бол тэр үнэхээр аймаар. Тэр өөрийнхөө үнэ цэнийг сайн мэддэг, өөрийнхөө тухай боддог бодлыг нь юү ч өөрчилж чадахгүй. Ер нь Хилэнцүүд өөртөө сэтгэл хангалуун байдаг. Доромжлолыг тоодоггүй, сайхан үг ч түүнийг уяраахгүй, эдгээрт огт сэтгэл нь хөдөлдөггүй.
Олонхийн саналд тоомсоргүй ханддаг. Өөрийнхөө дутагдал болон садар самуун явдлаа хүнээс сонсохыг хүсдэггүй. Хилэнц нь хувиа хичээгч. Өөрийн эрх чөлөө нь түүнд их үнэтэй. Тэр хэзээ ч хуурмаг гоёмсог үг хэлдэггүй, хоосон магтдаггүй, хэрвээ тэр танд аятайхан үг хэлбэл энэ нь үнэхээр тийм гэдэгт та итгэж болно. Хэрвээ та түүнээс өөрийнхөө тухай бодлыг мэдэхийг хүсвэл эсвэл зөвлөгөө авмаар байвал тэр шууд шалдан үнэнг хэлнэ, үнэн үг тэр болгон таатай байдаггүй. Зорилгодоо хүрэхийн тулд бүхнийг хэрэглэнэ. Юү хүсч байгаагаа ямагт сайн мэддэг. Бэрхшээлтэй тулгарвал тэмцэх аргаа боловсруулдаг. Ажил үүргээ биелүүлэхдээ хатуу хандана. Хүний болон нөхцөл байдлын сул талыг дор нь олдог. Тэр албадлаганд туйлын дургүй, түүнд үл ялиг шахалт үзүүлбэл үймээн дэгдээж эсэргүүцдэг, хэзээ ч хүний дураар болдоггүй. Түүнтэй зөрчилдөхийг тэр тэвчдэггүй. Хүмүүстэй харьцахдаа ёс журамтай, үнэнч гэхдээ дасах нь ховор. Тэр өөртөө, эсвэл үнэнч хүмүүсийг эсвэл атаархуу дайснуудыг татдаг. Хувиа бодох мэдрэмж нь өндрөөр хөгжсөн, өөрийн эрх чөлөөг их үнэлдэг. Өөртөө хэт автан хүмүүсийг анхаардаггүй. Гэхдээ Хилэнц зөвхөн өөрийгөө бодоод байдаггүй бусдад үгээрээ ч үйлээрээ ч тус болдог. Бүр дайснууд нь ч түүнийг хүндэлдэг, түүнийг сайнаар ярьдаг. Энэ хүнд сайн юм их байгаа. Хилэнц нь айх нь ховор, зоригтой, аймшиггүй мөн их үнэнч найз. Тэр сул доройг хамгаалдаг баатарлаг хүн. Өөрт нь сайхан сэтгэл гаргасан ба бэлэг өгсөн хүнийг мартдаггүй. Амжилтанд хүрэх бүхий л юм түүнд бий: эрч хүч, чадал, гялалзсан ухаан. Гэхдээ өөрийн уур уцаар хэт хүсэл тачаалаасаа болж маш олон дайсантай болдог. Хилэнцүүд эсвэл гэгээнтнүүд эсвэл нүгэл үйлдэгчид байдаг. 

ЭРҮҮЛ МЭНД
Хилэнцийн биеийн эсэргүүцэл нь маш сайн. Эдгээр хүмүүсийн дунд урт насалдаг хүмүүс их. Тэр их даамхай тэсвэртэй. Тэр амьдралын агуу их нөөцтэй. Гэр бөх, ханхгар том бие бялдар, сайн хөгжсөн эрүү, хүйтэн нүд өргөн хөмсөг зэргээрээ амархан танигдана. Хүнд хэцүү ажил, уймраа байдал, хорсолтой болон гунигт бодол, аюулд хайхрамжгүй хандах зэрэг нь түүний биеийг муудуулна. Гэхдээ өөрийнхөө хүслээр эрүүл мэндээ гайхамшигтай сэргээх чадвартай. Хилэнц өвдөх нь ховор харин өвдвөл, өвчин нь ноцтой бөгөөд хэцүү хэлбэрээр явагддаг. Урт удаан хугацаагаар амрах ба эргэн тойрныхны анхааралд байх хэрэгтэй. Өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө удирдаж чадна гэж боддог. Ер нь бол тийм л дээ. Эмч нарт итгэх нь ховор. Эмчээс илүү өөрийнхөө өвчинг өөрөө мэднэ гэж боддог. Хилэнцийн хоолой, хамар, нуруу, зүрх, цусны эргэлтийн систем, хөл /судас бүдүүрэх/ зэрэг өвчнөөр өвдөх хандлагатай. Азгүй тохиолдлоос болгоомжлох хэрэгтэй, аюулыг тоохгүйгээс болж тэр ихэвчлэн ийм тохиолдолд ордог. Гал, тэсрэлт, дэлбэрэлт, түймэр, цацраг зэрэг нь түүнд аюултай. 

АЖИЛ МЭРГЭЖИЛ
Хилэнц нь шаргуу, ажилсаг, сурах дуртай, ой тогтоол сайтай. Тэр хүч гаргахгүйгээр хүссэндээ хүрч чадна. Түүний хүсэл нь бодит болдог. Энэ нь азтай байхыг илүү санагдуулам. Юм бүхэнд гайхалтай амархан хүрдэг. Өндөр хөгжсөн оюун ухаан, сэтгэхүй, хүч, зориг шаардсан хэцүү ажлыг маш сайн хийж чадна. Маш сайн мэс засалч, сэтгэл судлаач, уурхайч, далайчин болно. Түүнд физик, хими, техник зэргийн лаборатори дахь судалгаа шинжилгээний ажил бас зохино. Амьдралын утга ухааныг судалдаг гүн ухаанч байх нь ч багагүй. Энэхүү тэмдэг нь хүч чадлыг билигддэг тул сайн тамирчин болно. Олон Хилэнцүүд сайн хоолойтой тул эстрад болон дуурийн дуучид болдог.

ХАЙР ДУРЛАЛ - ГЭР БҮЛ

Түүний махбодь ус тул хамтрагчаа эсвэл найзаа ус, газар махбодьтой ордоос сонгох хэрэгтэй. Ус нь галтай огт нийцдэггүй харин агаартай нийцдэг. Хилэнц нь ордуудаас хамгийн секси, мэдрэмтгий нь юм. Тэгэхдээ тэр хөнгөн хийсвэр харьцаа, сээтэн зэрэгт дургүй хайрын явдалдаа бие, сэтгэлээ зориулдаг. Хайр дурлалдаа зөвхөн зүрх сэтгэлээ л сонсдог бөгөөд үүндээ өөрийгөө бүхэлд нь өгнө. Өөрийгөө хайр дурлалд зориулагдсанаа ба өөрийнхөө сэтгэл татам байдлын үнэ цэнийг сайн мэднэ. Хайр дурлалд тэр амжит олдог. Тэр худалч, хуурмаг хүнийг таних зөн совинтой тул хамтрагчаа сонгохдоо алдах нь ховор.  Ийм ураас түүний  гэрлэлт нь ерөнхийдөө аз жаргалтай байдаг. Харин хэрвээ гэрлэлт нь бүтэлгүйтэж аз жаргалгүйгээ мэдэрвэл өс хонзонтой, хэрцгий нэгэн болж хувирдаг. Ихээхэн эрх дархтай өмчирхөг хүн. Тэр дураараа их туйлдаг бусдыг өөрийнхөөрөө байлгах дуртай, үүнээс болж бусадтай тун бэрхшээлтэй харьцдаг. Хүүхэд хүмүүжүүлэхдээ дэндүү ёсорхог, уян зөөлөн зан, тэсвэр тэвчээр түүнд ихэвчлэн дутагддаг. Хилэнцийн нэр төрд дуртай зан нь хязгааргүй тул хүүхдээрээ бахархахаар хүмүүжүүлнэ. Хүүхдүүдээ ч ийм занд сургана. Хилэнц нь усны тэмдэг учраас усны хажууд амьдрах хэрэгтэй. Ийм боломжгүй байвал гэртээ аквариум тавих хэрэгтэй. Хилэнцийн гэр орон нь түүнийг хувь хүн гэдэг ул мөрийг тодоор харуулсан цайз болно. Сүүдэр талдаа амьдрахыг илүү эрхэмлэдэг. Хэдий Хилэнц нь ордуудаас хамгийн идэвхтэй, эрч хүчтэй нь ч амрахаар болвол хүнгүй, чимээгүй газар амрах дуртай, бодолд автахаар эсвэл тайван ном уншихаар усны хажууд байвал илүү сайн. Магадгүй ийм л учраас тэр бороотой өдөрт гэртээ сууж ганцаараа үлдэх дуртай. Нөгөөтэйгүүр, Хилэнц нь спортод дуртай, ялангуяа эрсдэлтэй эр зориг шаардсан төрөлд. Зурхайчдын тэмдэглэснээр, Хилэнц төрөхөөс нэг жилийн өмнө гэр бүлд хэн нэг нь үхдэг эсвэл түүнийг төрсний нэг жилийн дараа үхдэг. Харин хэрвээ Хилэнц үхвэл, түүний үхсний нэг жилийн дараа эсвэл үхэхээс нь нэг жилийн өмнө гэр бүлд хэн нэг нь төрдөг. Ийм явдал 100 - гаас 95 - д нь тохиолддог. Тайлбар нь Хилэнц - сэргэн мандалтыг дүрсэлж байгаа юм.  
Энэ ордонд төрсөн хүмүүс: Мариа - Антуанетта, Шиллер, Паганини, Ломоносов, Достоевский, Тургенев, Клод Моне, Роден, Пикассо, Рузвельт, Р. Кеннеди, Вивьен Ли.

ХИЛЭНЦ-ЭМЭГТЭЙ
Энэ эмэгтэй нууцлагдмал гоо үзэсгэлэнтэй, сэтгэл болон дур булаасан, бардам, өөртөө маш итгэлтэй хүн юм. Бүсгүй хүний жинхэнэ шинж чанартай гэж өөрийгөө боддог мөн ингэж бодох үндэслэл ч бий. Дотоод ухамсартаа тэр эрэгтэй хүн болохгүй яаваа, тэгвэл илүү их боломжтой байх байлаа гэж бодно гэхдээ энэхүү бодлоо хэнд ч, бүр өөртөө ч хэлдэггүй. Хилэнц - эмэгтэй нь ерөнхийдөө дунд зэргийн нуруутай, зузаан, хөл гар нь хүчтэй, том нүүртэй байдаг. Тэр захирах, эрх дархтай байх дуртай бөгөөд хүчтэй зан араншинтай. Хилэнц - эмэгтэй хоёр янз байдаг. Эхнийх нь далд зантай, ухаан болон номхотгошгүй эрч хүч зэрэг нь Хилэнцийн эрэпэйтэй дөхөм. Хилэнц - эрэгтэйгийн тухай хэлсэн юм бүхнийг нь энэ янзад оруулж болно. Энэ эмэгтэйгийн шардлагыг хангах эрэгтэй хүн ховор. Ийм эмэгтэйд ихэвчлэн сул дорой, шийдэмгий бус эрэгтэйчүүд татагддаг, харин хэрвээ нэгэнт ийм эрэгтэйтэй гэрлэхээр шийдсэн бол эр нөхөртөө тушаал дэвшихэд нь туслана.
Дараагийн янзад нь үнэхээр үйлийн үргүй эмэгтэй байдаг. Тэр их сээтэгнүүр, хэрэгт дуртай, шуналтай. Тэр эрч хүчтэй, ухаантай, үзсгэлэнтэй. Ийм Хилэнц - эмэгтэй их аюултай, өөрийг нь хайрлаж байгаа хүмүүсдээ муу, таагүй явдлууд авчирдаг. Эрэгтэйчүүд түүний төлөө бүр галзуурах нь холгүй байдаг. Ийм эмэгтэй эрэгтэй хүнийг ядууралд бүр амиа хорлоход нь хүргэж чадна. Үйлийн үргүй тачаал нь өөрийг нь ч хөнөөх нь их байдаг. Ийм эмэгтэй нь оньсого мэт, догшин, халуун байдаг. Тачаал нь хязгааргүй. Тэр ямагт сексийн таашаал авахыг тэмүүлнэ. Хилэнц - эмэгтэй эртнээс сексийн туршлагатай болдог. Дотносох үедээ илүү гайхамшигтай сайхан болдог учир нь өөрийгөө хянаж чадахаа больж мэдрэхүйдээ бүхлээрээ захирагдах болно. Ийм эмэгтэйн хажууд ямар ч эрэгтэй өөрийгөө боловсорч байгаагаа мэдрэнэ. Энэхүү эмэгтэйтэй ганцхан удаа тачаал мэдэрсэн эрчүүд түүнээс салж чадахаа больж боол нь болдог. Энэ эмэгтэйн төлөө эрчүүд ажил төрлөө бүр гэр бүлээ хүртэл хаяж явдаг. Эрчүүдийг түүнээс юү ч салгаж чадахгүй. Тэр гэрлэсэн бол сайн эхнэр болдог, эр нөхрийнхөө ажилд жинхэнэ туслагч нь болж, ажил алба хөөцөлдөхөд нь тусладаг. Тэр өөрийгөө товойлгох хүслээ маш сайн илэрхийлж чаддаг ба үүнийгээ бусад ордуудын бүр эрэгтэйн шинж чанар агуулсан эмэгтэйчүүдээс /Хонь, Арслан, Нум/ илүү хийдэг. Хэрэгтэй үедээ өөрийнхөө жинхэнэ зан байдлаа чадварлагаар дарж эрэгтэйчүүдийг өөрийн дур булаасан байдлаараа гатна. Ялдам бүсгүй хүний дүрд орох нь түүнд маш амархан. Таныг гунигтай харцаараа, анхилуун үнэртэй усаараа эсвэл элдэв арга заль хэрэглэн өөрийн зорилгодоо удаан боловч тойрох аргагүй дөхөж хүрнэ. Түүнээс сохор хайрыг хүлээсний хэрэггүй. Таныг нэвт харж ухаан бодолд чинь юү байгааг чинь ойлгодог тул түүнтэй тоглосний хэрэггүй. Хэрвээ өөрөө доромжлогдсноо мэдэрвэл танд аюултай болно. Түүнтэй сэрэмжтэй байх хэрэгтэй.
Тэр ингүүхэн бас уян зөөлөн байж чаддаг. Хүчтэй хайрлаж бас хүчтэй ч үзэн ядаж чадна. Энэ эмэгтэйд ид шидийн чадвар байдаг, хааяа бүр жинхэнэ шулам мэт санагдана. Анхныхаа харцаар ирээдүйн нөхрөө таах чадвартай мөн нөгөөдөх нь ч даруй нөлөөг мэдрэнэ. Тэр эрэгтэй нь эсвэл дур булаасан байдалд нь хүчтэй автана эсвэл эргэж харахгүйгээр шууд зугтах хүсэл төрнө. Сул дорой эрчүүдийг ойшоож үздэггүй. Тэр их зантай, биеэ тоосон хүч чадалтай эрэгтэйд татагдана. Энэхүү эрэгтэй нь эрэлхэг зоригтой, хөгжсөн оюун ухаантай ба юм бүхнээрээ эмэгтэйгээсээ давуу байх ёстой тэгэхдээ Хилэнц эмэгтэй нь ч өөрийн хувь хүнийхээ чанарыг хадгалах боломжтой байх ёстой. Хэрвээ ийм эмэгтэй анхаарлаа тань руу хандуулсан бол та өөрийгөө бусдаас илүү гэж. Түүнтэй ойртсноороо та өөрийгөө жирийн бус хүн гэж бодно. Түүний хайр таны хүлээж байгаагаас илүү байна, түүний амьдралын хамгийн чухал хүн нь та болно.
Өөрийн бүх шургуу зангаараа таныг аргадах болно. Хилэнц эмэгтэйн занг хүсэл тачаал гэдгээр тодорхойлж болно. Тэр өөрийн дотор буцалж байгаа тачаалаа хянахыг хичээдэг тэгэхдээ танихгүй хүнтэй нэлээн хүйтэн ба гаднаа тун тайван байдаг. Энэхүү тачаалтай зан нь зөвхөн хайр дурлалд биш харин бас түүний ажил амьдралд нь байдаг. Түүнийг тоомсоргүй гэж төсөөлөмгүй. Түүнд ямар нэгэн юм зүгээр таалагдаж байна эсвэл таалагдахгүй байна гэж байхгүй, тэр эсвэл тас үгүйсгэдэг эсвэл өргөмжилдөг. Түүнд олон сайн эрхэм чанарууд байдагтай эн тэнцүү бас олон муу муухай чанарууд бий. Амьдралдаа их юм үзнэ. Тэгэхдээ хов жив түүнээс холуур өнгөрдөг. Тэр ямар нэгэн байдлаар ихэнхи эмэгтэйчүүдээс дээр үлддэг. Хилэнц эмэгтэй нь бусдын нууцыг хадгалж чаддаг ба бусдын нууцыг мэдэх дуртай харин өөрийнхөө нууцыг хэнд ч итгэж ярьдаггүй. Хэний ч өмнө нүглээ ярихгүй, түүний сэтгэлийн нууц нь долоон тангарагийн цаана байгаа.
Хүч чадалтай гэж боддог хүндээ үнэнч байна. Бусадтай ёс зүй хадгалан харьцдаг нь түүнийг хааяа хөндий хүйтэн болгодог. Тэр ихээхэн тэсвэр хатуужилтай эмэгтэй. Энэ чанарууд нь сэтгэлийн дарамттай байдлыг мөн архи тамхийг хэтрүүлэн хэрэглэхийг даван дийлэхэд нь туслана.
Хилэнц эмэгтэй эр нөхөртэй гэр бүлтэй боловч таньд дурлавал нөхцөл байдал үүнд саад болж байсан ч таныг хайрласаар л байна, түүний тухай юү ярих нь түүнд хамаагүй. Ийм харьцааг гэрлэлтээс илүү сайн, илүү үнэн шударга гэж боддог. Уян ялдам эхнэр, эх гэсэн дүрд тохирохгүй, тэр өөрийнхөөрөө л амьдардаг. Гэртээ зөвхөн тантай хамт байхдаа таны нүд рүү эгцлэн харж юу бодож байгаагаа шууд хэлж, бүр зодоонд хүргэх хэрүүл үүсгэж ч чадна гэхдээ хүний хажууд таныг ямагт өмгөөлж хамгаална. Хэдий тэр өөрөө хүчтэй эмэгтэй ч эрчүүдийг толгойлоход нь зөвшөөрдөг мөн зорилгод нь хүрэхэд нь тусладаг. Түүнийхээ төлөө ажил албаа ч золиослоно, юм бүхэнд нь тэвчээртэй туслана. Түүний гэр нь цэвэр, тохьтой байна. Амьдралд нь ямагт гоо сайхан ба замбараатай байдал байдаг. Маш амттай хоол хийдэг, хоол нь ямагт цагтаа бэлэн байдаг, бүх юм байрандаа. Гэрээ эмх замбараатай байлгах дуртай, их цэвэрлэгээ нь түүний хувьд баяр л гэсэн үг. Тэр их сэжиглэмтгий бас их хартай. Болгоомжтой байгаарай. Харин танд хэдий шалтгаан байсан ч хэзээ ч түүнд сэжиглэсэн зүйлээ битгий хэлээрэй. Шалтгаан ч байх болно учир нь тэр эрчүүдтэй учир ургуулахдаа гарамгай. Хардалтаа дарж, түүнээс юу ч битгий асуу, тэртээ тэргүй тэр танд юу ч хэлэхгүй. Хилэнц - эмэгтэй ийм л байдаг юм.
Түүнийг байгаагаар нь хүлээж ав, түүнийг өөрчлөх боломжгүй. Үүнтэй эвлэр эсвэл түүнээс яв. Гэхдээ хэдий та явсан ч таньд үлдээсэн шарх амьдралын чинь турш байна. Тийм учраас түүний зан араншинд нь дасахыг хичээ.
Ямар нэгэн юмын талаар хэлэлцэж байхад дуугүй байж, өөрийн бодлоо огцом илэрхийлэхгүй байж чаддаггүй. Амаа барьж мөн дуугаа чангаруулахгүй байж чаддаггүй. Бусдын үзэл бодлыг сонсох дургүй нь түүний хамгийн муу чанаруудын нэг юм. Байнга өөрийнхөөрөө тулгадаг. Ямар ч маргаанд дийлэхийг хүсдэг, сүүлийн үгийг тэр л хэлэх ёстой. Мэн тэр бас өс хонзонтой, нэг удаа та түүнд худлаа ярьвал, хариуд чинь хэд ч хамаагүй худлаа ярина. Хэрвээ хэрүүлийн дараа унтахад нь та түүнийг үнсээгүй бол таныг сарын хугацаанд ч тэр үнсэхгүй, тэгээд өөрийн энэ гаргасан зан байдлаа их шударга гэж үзнэ.
Гэхдээ бас таны түүнд гаргасан сайхан сэтгэлийг чинь ч бас мартахгүй, хариу барина. Хилэнцүүд мөнгөний хэрэг дээр амжилттай байдаг боловч түүний зан нь тааварлашгүй, нэг бол мөнгөө хураадаг, нэг бол аймшгийн зарцуулдаг. Ганцхан үгээр хэлэхэд тэр мөнгөнд дуртай. Эрх дарх, алдар нэрд их дуртай тиймээс мөнгөгүй бол энэ нь боломжгүй. Түүний бардам зан нь ядуу зүдүү амьдрахыг зөвшөөрөхгүй. Мөнгө байхгүй байвал тэр маш их аз жаргалгүй болдог. Материаллаг байдлаа сайжруулахын тулд бүх хүчээ зарцуулна. Хилэнц эхнэрүүд эр нөхөртөө үнэхээр хайртай бол үнэнч, түүний хувьд эр нөхрийн аз жаргал бүхнээс илүү. Хайр дурлалын төлөө өөрийгөө золиослоход ч бэлэн. Харин эр нөхөргүй Хилэнц эмэгтэй нас өтлөх тусам жинхэнэ шулам болон хувирдаг.

БҮСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ
Хонь Хилэнцийн хооронд маш том таталцаа байдаг ч хоёулаа түргэн зантай тул ихэвчлэн зөрчилдөнө. Үхэр ба Хилэнц хоорондоо зан байдлаараа адилхан, эцсийн дүнд олон асуудлууд үүснэ гэхдээ энэ хоёрын хүүхдүүд гоо үзэсгэлэнтэй бас авьяастай төрдөг. Ихэр ба Хилэнцийн хооронд бие ба сэтгэлийн зохилдлого үүснэ. Харин Хилэнц өөрийн өмчөрхөг зангаа дарах хэрэгтэй, Ихэр нь тууштай байх хэрэгтэй. Түүнд хамгийн тохиромжтой ордууд бол Мэлхий, Охин, Матар, Загас. Мэлхийтэй урт удаан, аз жаргалтай холбоо үүснэ учир нь Мэлхий Хилэнцэд хэрэгтэй халуун, дулаан, дотно уур амьсгал үүсгэж чаддаг. Арслан ч Хилэнцийг их татна, хоорондоо биеийн зохицолтой ч байна, гэхдээ эдгээр хоёрын холбоо ихэвчлэн сөнөх тавилантай байдаг. Охинтой гэрлэвэл урт удаан, бөх, аз жаргалтай байна, бие биедээ нэмэр болно. Жинлүүртэй хамтран ажиллавал илүү дээр, гэрлэхийг зөвлөхгүй учир нь Жинлүүр нь түүний хувьд их хөнгөн санагдана, ийм зан байдал нь Хилэнцэд тохирохгүй, Жинлүүрт ч түүний хэт оргилуун зан нь таалагдахгүй. Нумтай маш сайн тохирдог. Бие биеэ хүндэлдэг. Бат бөх нөхөрлөл ба хамтын ажил байж болно. Матартай амархан зохицдог. Эдгээр хоёрын сонирхол, хөдөлмөрч мөн бие тоосон байдал зэрэг нь адилхан тул нийлнэ. Загастай байвал бүх талаараа сайн байна гэхдээ Хилэнц Загастай илүү эелдэг байх хэрэгтэй, тэр бол маш эмзэг, мэдрэмтгий хүн. Хэдий Бумба нь хүйтэн ч хамтдаа аз жаргалтай байж чадна.