Хилэнц орчин амьдралынхаа үндсэн дутагдал, доголдлыг олоод засч залруулахын төлөө багагүй хүчээ үзүүлдэг. Хувийн амьдралдаа ч экстримыг илүүд үзнэ. Үүнийг тэрээр бүрэн мэдрэмжтэйгээр хийнэ. Гэр орон нь заримдаа амарч тайвшрах орчин нь тэр болгон болж чаддаггүй гэнэ. Тэдэнд дотны хүмүүсийн хайр халамж хэрэгтэй. Харин тэд түүнийг тэр болон хүлээн авдаггүй учраас ганц дайчин ганцаардахгүй гэдэг зарчмаар амьдрахыг илүүд үздэг ажээ.
Хилэнцийн ордынхон ховорхон инээдэг бөгөөд хэрэв инээж байвал тэр нь жинхэнэ инээмсэглэл байдаг. Хилэнцийн ордын хүмүүс ихээхэн үнэнч байдаг бөгөөд худал хуурмагийг үзэн яддаг. Түүний үгэнд ганц грамм ч хийсвэрлэл байхгүй.Иймээс хилэнцийн ордынхны нөхөр, дайсны тоо тэнцүүхэн байдаг бөгөөд тэдний эргэн тойрныхноос нь ямар нэгэн хэмжээгээр сэтгэл хөдлөлгүйгээр хандах хүн гарахгүй.
Хилэнцийн ордонд төрсөн хүмүүс янз бүр. Нэгдүгээр бүлгийн хүмүүс нь орчин тойрныхноороо зогсохгүй өөртөө ч аюултай хүмүүс байдаг. Эдгээр харуусах харамсах юмгүй уур хилэнтнүүд өөрийнхөө үзэн ядалтаараа ихээхэн эвдэн сүйтгэх аюул авчирдгаас гадна өөрийгөө ч хөнөөх аюултай. Хоёрдугаар хилэнцийнхэн хүчтэй, хэнээс ч хараат бус, зоригтой үнэнч , шударга хүмүүс байдаг. Тэднийг “Бүргэд” гэж нэрлэх нь бий. Гурав дахь бүлгийг хилэнцийнхний “саарал гүрвэл” хэмээх хүмүүс бүрэлдүүлнэ. Зарим хилэнцийн ордынхон илүүдэл хүчээ эвдлэн сүйтгэхэд зориулж байхад “бүргэдүүд” нь бүтээн байгуулалтад зарцуулдаг, харин саарал гүрвэлүүд нь өөртөө хадгалж гаргах арга замаа олдоггүй юм. Энэ төрлийн хилэнцийнхэн өөртөө болон эргэн тойрныхондоо дургүйцэн сэтгэл ханамжгүй байдаг атлаа үйл явдлын явцад нөлөөлөхийг хүсэхгүй хирнээ үзэн ядаж муу муухайг л хүсэж суудаг. Эдгээр гурван янзын хилэнцийн ордынхон цэвэр нэг төрлөөрөө тааралдах нь их ховорхон.
Хилэнцийнхний бүгдэд нь байдаг нэг онцгой шинж бол хязгааргүй их эр зориг бөгөөд үхэл ч түүнд саад болж чаддаггүй юм. Энэ ордынхон ямар ч залхаалт, цээрлүүлэлт, тамлалтыг даадаг. Тухайлбал : бие өвдөх, ядуурал, гуйланчлал, доог тохуу, урвалт шарвалт, амь насанд заналхийлэх зэрэг нь тэднийг хэзээ ч нугалахгүй. Хилэнцийн ордынхон хувь заяаны цохилтыг бардам угтаж ямар ч нөхцөлд ямар ч тулалдаанд ялагдашгүй гэдэгтээ эргэлздэггүй юм.
Хилэнцийн ордынхон өөрт нь гаргасан сайхан сэтгэлийг хэзээ ч мартдаггүй бөгөөд хариуг нь өгөөмөр үйлээр төлдөг. Яг үүн лугаа өөрт нь хүргэсэн хор хөнөөл, гомдлыг марталгүй хадгалж явсаар эргүүлж өшөөгөө авдаг. Үнэндээ бол янз бүрийн хилэнцийнхэн өөр өөрийн аргаар өшөө авах үйлдлээ хийдэг. “Бүргэдүүд” болохоор өөрийн өрсөлдөгчийг тулалдаанд дуудаж түүнийг бууж өгөх юмуу уучлал гуйтал нь тайвшралгүй тулалддаг. Ийм нөхцөлд л “бүргэд” өрсөлдөгчийнхөө дөрвөн талаас хааж гарах гарцгүй болгоно. Хилэнцийн ордынхон өөрийгөө гомдоогчоос яаж өшөөгөө авах талаар нарийн төлөвлөдөг бөгөөд дахин энэ ордынхонтой эргэж уулзахгүй болтол нь цохин зайлуулах нь гарцаагүй юм. “Саарал гүрвэлүүд” бол дайснаа өндөрт гарсных нь дараа өшөөгөө авах нөхцөл бүрдэхийг удаан хүлээдэг . Ийм сонголт хилэнцийнхэнд өөрт нь аюултай бөгөөд яагаад гэвэл хороо дотроо хадгалснаар эд эрхтэнээ ч, өөрийгөө ч хордуулдаг.
Тааламжтай өдрүүд: 8, 12, 17, 18, 29.
Тааламжгүй өдрүүд: 3, 6,19
“Хилэнцийн” орд
Латин нэр: Scorpius (Sco)
Тод однууд: Антарес, Шаула, Лесатх, Жубба, Акраб, Альният, Граффиас, Жабхат, Жаббах.
Сонирхолтой биетүүд: Хилэнцийн орд нь хилэнц хорхойн хэлбэрийг дамжуулсан хурц тод однуудаас бүрэлддэг. Эдгээр одоос хамгийн хурц нь α Хилэнцийн Антарес юм. Тэр бол асар том улаан од. Хилэнцийн ордод 80 одноос бүрэлдсэн тархай бүлгийг харж болно. α Хилэнцийн Антаресын баσ Хилэнцийн Альният оддын зэрэгцээ хэдэн зуун мянган одоос бүрэлдсэн бөөрөнхий цугларалт байдаг. Түүнийг ердийн дурангаар харж болно.
Нэрсийн үүсэл: Гера бурханы Орионд илгээсэн аймшигт амьтан нь Хилэнц болдог.
α Скорпиона Антаресийг өнгөнөөс нь болон грекүүд ингэж нэрлэжээ. Грекээр «ант-Арес» гэдэг нэр нь «Марс буюу Улаан нүдэн гаригийн өрсөлдөгч» гэсэн утгыг илэрхийлнэ. Хятадууд тэр одыг дорнын лууны дөл гэдэг аж.
θ Хилэнцийн Лесатх ба λ Хилэнцийн Шаула хоёр ордын зурагт “Хилэнцийн хатгуур байдаг хэсэгт нь байрладаг. Грекээр «лесос» гэдэг нь «хатгуур» гэсэн утгатай.
Хилэнцийнхэн ба бусад ордууд
-Хилэнц хүч чадал, эрч хүчээр дүүрэн бөгөөд тэд үүнийг дотроо дарж байдаг. Тэд уцаартай эсвэл зожигдуу харагдана.
Тэд бусад ордуудтай ямар харьцаатай байхыг үзье-
Хонийнхон. Тэд хэтэрхий шулуун, энгийн харагдаж магадгүй. Жижиг зүйлийг үл тоон зүтгэх учир та өөрөө үүнийг түүнд тайлбарлах хэрэгтэй. Хонийнхон үнэн сэтгэлээсээ бүхнийг нээлттэй хийдэг учир та харин түүнийг гомдоохгүйгээр харилцаагаа тогтоо.
Үхрийнхэн. Энэ орд бол таны эсрэг тэмдэг. Та хоёр хоёулаа гөжүүд учраас л тэр. Адилхан, хэрэв таны бардам зан л байхгүй бол та хоёр их тохирно. Үхэр танд жаахан бүдүүлэг харагдаж болох. Та түүнийг өршөөж сурвал үргэлж хамт байж чадна.
Ихрийнхэн. Тэд таны хувьд огт ойлгогдохгүй учир тэр нь таны шохоорлыг татаж болох талтай. Ихрийнхэн тууштай биш, бас ааштай, тогтворгүй нь таны дургүйг хүргээд байж магадгүй. Гэхдээ тэр хүүхэд зан тийм муу гэж үү бодоод үз. Та хоёрт бие биеэ тааж суух нь таатай биш үү?
Мэлхийнхэн. Тэд таныг нүдээ бүлтийлгээд л хараад байх юм. Бие биеэсээ уйдна гэж үгүй биз дээ. Тэдний хувирамтгай байдал танд таалагдахгүй байж болох талтай. Үүнийг инээд л аварна. Магадгүй тэдэнд таны нууцлаг байдал таалагдахгүй байгаа болов уу.
Арслангийнхан. Арслан өөртөө хэтэрхий илтгэлтэй учир тантай сөргөлдөхөд бэлэн. Хүч нь танд байгаа болохоор тулаанд орох гэж яараад хэрэггүй. Арслан их итгэмтгий орд учраас тэдэнд нээлттэй байдал л хэрэгтэй.
Охиныхон. Та тэднээс олон зүйлийн харилцан суралцаж чадна. Тэр хүйтэн, сэтгэлгүй мэт санагдаж магадгүй, гэхдээ танд л талтай.Таны мэдрэмж, түүний логиктай нийлбэл ёстой ид шидийг гаргана.
Жинлүүрийнхэн. Их хүмүүжилтэй хүн мэт байгаа тэрээр таныг үргэлж сургаж байх эрмэлзэлтэй. Тэр нь сөргөлдөөнийг туулах тэдний арга юм л даа. Шуудхан яриад үзэхэд тэд ч бас шулуухан байж чадна. Түүний дургүйцлийг төрүүлэхгүй байвал тэр таныг өөрийн хайраар ивээж чадна.
Хилэнцийнхэн. Бас тан шиг шийдэмгий, эрэмгий, зарчимч. Та нарыг ид шидийн ховсдол татаад байгаа ч юм уу. Түүнд өөрийн занг үзүүлэхийн өмнө хэдэн зуу дахин бод. Эс тэгвээс салалт зайлшгүй. Хилэнц найз бол харин таныг яг ойлгох учир түүнийг хүндэтгэж бай.
Нумынхан. Тэд хөгжөөнтэй амьдардаг хүмүүс. Ганцаар байх дургүй, мөнгөө амархан үрдэг. Тэдний энэ үнэн байдал таны анхаарлыг татахгүй гэж үү? Тэд танд өөдрөг эрчийг өгнө.
Матрынхан. Энэ ордынхон таны зарчмыг хүлээн авдаг. Хэрэв тэдний зүгээс танд сэтгэл гаргаж буйг мэдрэн хүлээн авбал та нарын харьцаа хоёуланд чинь хэрэгтэй.
Бумбынхан. Энэ тэмдэг таныг зовоож, гайхлыг чинь төрүүлэх чадвартай. Тэд их бие даасан, хатуу хүмүүс бөгөөд таныг бусдад буулт хийж өршөөхөд сургаж чадна.
Загасынхан. Тэд таниар бахархдаг. ТаныГайхлыг санаа бодлыг сэтгэлдээ зөвшөөрдөг тэмдэг юм. Байдгаараа л байхад энэ хоёр орд зохисыг олж чадна.
Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481
ReplyDelete