Тоолсоор, хүлээсээр

Sunday, October 21, 2012

Хумс усанд орох дуртай

Эртний хятадын хатад хумсаа хугалахгүйн тулд алт, бадмаараг, зааны ясаар тусгайлан хийсэн хуруувч зүүдэг байсан гэдэг. Харин өнөө үед хумсыг зөв үрснээр зөв арчилгаа эхэлдэг болжээ.

Энэ нь хумсыг урдаас нь хойшоо бус, хоёр хажуу талаас нь дунд хэсэг рүү нь үрэхийг хэлж байгаа юм. Үүнээс гадна хумсаа хэсэг хугацаанд будахгүй амрааж байх хэрэгтэй. Хумсны будгийг тусгай шингэнээр арилгасны дараа будах гэж яарах хэрэггүй. Харин хумсандаа хэсэг цаг амьсгалах боломж олгох хэрэгтэй.

Бидний хумс бээлийгүйгээр сав суулга угаах, ахуйн химийн бодистой угаалга хийх дургүй. Харин тэд усанд орох дуртай. Тиймээс далайн болон хоолны давстай бүлээн усанд ургамлын тос, гурван дусал иод, таван дусал нимбэгний шүүс хийгээд 5-10 минутын турш хумсаа дүрж болно. 

Хумсыг хазаж, мэрж, металл үрүүрээр үрж, гоёлын хумс хэдэн сараар нааж болохгүй. Харин аарц, бяслаг, алим идэхэд хумс өнгө ордог байна.

No comments:

Post a Comment