Тоолсоор, хүлээсээр

Monday, October 29, 2012

Хумсны будаг сонгох үзүүлэлт


Сайн хумсны будгийг 3 үзүүлэлтээр сонгодог: 
  • өнгө
  • будахад хялбар
  • савны хэмжээ (буюу багсны уртаар) 
Хэрэв таны хуруу ба хумс нэг их урт биш бол богино багс зохимжтой. Өнгөтэй будгаар будахын өмнө эхлээд хумсандаа хумсны будаг арилгадаг шингэн түрхэж, тосгүйжүүлнэ. Дараа нь үндсэн будаг түрхэнэ. Чигчий хуруунаас эхэлнэ, эхний удаа хумсны уг орчимд түрхэж, эндээс үзүүр рүү явуулна. Үүний удаа хумсны голоор дараа нь хоёр удаа захаар түрхдэг. Өнгийг сайн ялгаж гаргахын тулд хоёр давхар будах хэрэгтэй. 
Гоо сайханчдын үзэж байгаагаар хамгаалалтын давхарлаг дээр хумсны будаг түрхвэл хоргүй байдаг. Харин будагтай хумс амьсгалдаггүй гэдэг нь андуурал. Хумсны захад 1мм зай үлдээхэд л хангалттай, хумс амьсгалдаг. Хэрэв хумсны будаг хатвал ацетоноор шингэрүүлэх хэрэггүй, тусгай шингэрүүлэгч нэмээрэй.

No comments:

Post a Comment