Маникюр гэдэг нь франц үг. Латин гаралтай тапуз - гар, кига - арчлах гэсэн утгатай.
Маникюр нь зөвхөн хэлбэрээр зогсохгүй хумсны махыг авч, өнгөлж, будахыг хэлнэ. 7-10 хоногт нэг удаа хийж байвал зохино.
Хумс засалтанд 2, 3 хөндлөн зураастай хуурай, хумс богиносгох бахь, хайч |шулуун, махир хошуутай|, хүрэн хэлбэрийн мохой ирмэгтэй мах хөндийрүүлэгч хөхлүүрийн зэрэг багажууд орно.
Эдгээр багажуудыг хэрэглэхийн өмнө 70%-ийн спирт, этилийн спирт эсвэл ариутгах уусмалд хийж ариутгана. Үүний дараа хаттал нь арчина.
Ажлын ширээн дээр цагаан салфетка тавьж, авахад эвтэй байх байрлалд багажуудаа тавина. Энд мөн гарын хумсны бохирдлыг цэвэрлэх сойз байх хэрэгтэй.
Хумсны маникюрыг 4000 жилийн өмнө хийж байжээ.